Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд нэгдсэнээр гарсан үр дүнтэй газар дээр нь танилцана.
- ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн 10.30 цагт нээгдэнэ.
- 13.20 цагт "Корпорэйт конвэншн центр"-т БСШУСЯ наас зохион байгуулж буй Монголын болон олон улсын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно.
- Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Жигжидийн Болдбаатарын эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 3 боть номын нээлт 14.00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд болно.
- 09.30 цагаас 3дугаар хороололд байрлах Лион товер зочид буудлын А болон В танхимд 2дахь өдрөө үргэлжилж буй “МОНГОЛЫН ДҮРС ОНОШИЛГООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ хэлэлцэх асуудлын хүрээнд Монгол дахь компьютер томографийн шинжилгээний хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийнэ.
- 09.00 цагт Монголын Үндэсний Номын санд Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт БАЛДАНЫ СОДНОМЫН мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ