Авлигын хэрэгт холбогдсон МХЕГ-ын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөллөө

Mэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, тус газрын хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар бусдаас их хэмжээний авлига буюу 500 сая төгрөгийн авлига авсан хэргээр энэ оны эхээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан билээ. 

Тодруулбал, Б.Аззаяа, Т.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн зургаадугаар сард дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна. Улмаар хэрэгт холбогдон шалгагдаж буй дээрх дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ