Чуулган: ЗТХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар ЗТХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж эхэллээ. ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд "Үндсэн хуулиар сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол долоо хоногийн дотор томилох ёстой. Гэтэл хоёр сар гаруйн хугацаанд ээлжит бус чуулганыг зарлуулалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгээд төсвийн тухай хууль хэлэлцэх чухал цагаар инээдэм ханиадам болоод сайдын томилгоогоо хэлэлцэхээр яараад байх юм. Зам бол  ард иргэдтэй хамгийн ойр чухал. ЗТХ-ийн сайд томилогдоогүй учраас ЗТХ-ийн сайдын төсөв 40 хувиар буурч орж ирлээ. Дархан, Налайхын зам хүний амь хороодог зам болсон. Гэтэл Азийн хөгжлийн банкинд найдаж байна гээд яриад байх юм. Энэ замд бол төсөл огт хэрэггүй. Монгол Улс шууд төсөвтэй суулгаад л энэ замыг засч янзлах хэрэгтэй. Хэчнээн хүний амь насыг авч одсоны дараа янзлах юм бэ"

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Я.Содбаатар сайдаа хугацаа бага байна. Хийх ёстой ажлуудаа хурдан шуурхай хийгээрэй. Том асуудлууд руугаа хурдан ороорой. Шинэ нисэхийн асуудалд Японы талаас асуудал байхгүй. Гэтэл монголын талаас асуудал их байна гэж хэлж байна лээ.  Нэг дарга ирээд ажлаа эхэлж байтал ахиад солигдоод шинэ ирсэн дарга нь асуудалтайгаа танилцаж байна гээд ажил удаашраад байна  гэж байна лээ. Тэгэхээр Я.Содбаатар та энэ асуудалд анхаарлаа сайн хандуулаарай. Шинэ нисэхээ хурдан ашиглалтад оруулаарай" гэлээ. 

Ийнхүү ЗТХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ