Заставын даргадаа зодуулсан холбооны инженер сэтгэцийн өөрчлөлтөд орж, СЭМҮТ-д эмчлүүлж байна

Өнгөрсөн сарын эхээр хилийн цэргийн ангийн албан хаагч заставын даргадаа зодуулж гэмтсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 5-ны өдөр Дорноговь аймаг дахь хилийн цэргийн 0129 дүгээр ангийн албан хаагч Г.Ууганбаяр Заставын орлогч дарга н.Төрболд гэгчид зодуулсны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орж, эдүгээ СЭМҮТ-ийн Хурцын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Энэ сарын 5-ны өдөр Хилийн цэргийн 0129-р ангиас ар гэрийнхэнтэй нь холбогдож, “Г.Ууганбаяр хачин болчихлоо. СЭМҮТ дээр яаралтай ир” хэмээн дуудсаны дагуу очиход дүүгийнх нь нүүр, биеийн хэсэг танигдахын аргагүй хөх эрээн болж, хавдаж гүвдрүүтсэн байжээ.
Эгчийнх нь ярьснаар, хохирогчийн хавирга, эрүү хугарч, улмаар сэтгэцийн өөрчлөлтэй болсон аж. Тэрбээр “Миний зээ дүү Дорноговь аймаг дахь хилийн цэргийн 0129 дугаар ангид холбооны инженерээр ажилладаг байсан. Дүүг маань хөл нүцгэн авчраад, жолоочийнхоо гутлыг өмсүүлж, машинаасаа буулгасан. Дүү маань бууж ирээд биднээс ус, хоол гуйсан. Ууж явсан усаа өгөхөд нэг амьсгаагаар ууж дуусгасан, маш их цангасан байсан” хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ