Улаанбаатарт 3 хэм дулаан байна

-Малчид, тариаланчдад зориулсан мэдээ-
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.
-2018 оны 10 дугаар сарын 06-ны 20 цагаас 10 дугаар сарын 07-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
-2018 оны 10 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв-
8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ