СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч таван автомашиныг хамарсан осол гаргажээ

Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас зам тээврийн осол гарсан цөөнгүй дуудлага замын цагдаагийн албанд иржээ. Сэрэмж, болгоомж хааана ч илүүдэхгүй.
Өнөө өглөө үүрээр гэхэд Энхтайваны гүүрэн дээр гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Цас орж замд халтиргаа гулгаа үүснээс болж хурдаа тохируулж яваагүй жолооч нар ийнхүү мөргөлдсөн байна.
Тиймээс цас орж гулгаа үүссэн ийм үед зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ