Конор 3 сая, Хабиб 2 сая доллар хүртэнэ

2014 онд Конор МакГрэгор, Хабиб Нурмагомедов нар UFC-гийн аварга болоогүй байсан юм. Гэхдээ хоёулаа л ирээдүйн аваргад тооцогдож байлаа. Хабиб UFC-д 2012 онд орж ирсэн бөгөөд хоёр жилийн хугацаанд зургаан тулаан хийж ялалт байгуулсан. Харин Конор нэг жилийн дараа орж ирээд гурван өрсөлдөгчөө буулган авсан билээ. Тэр үед Конор ирээдүйн аваргад тооцогдож байлаа. Тухайн үед Хабиб, Конор нар өөр жинд тулалдаж байсан юм. Оросын тулаанч хөнгөн жинд, ирланд залуу хагас хөнгөн жинд хүч үзэж байв. Тэд өрсөлдөгчид биш байсан тул нийгмийн сүлжээнд тун ч элэгсэг харьцаатай байжээ. 


2014 онд Конор ээлжит ялалтаа байгуулсны дараа хувцас солих өрөөнд нь Хабиб түүнийг тосож аваад хамтдаа зургаа авахуулсан байдаг. Гэрэл зургийн дор Хабиб "Конортой хамт гайхалтай ялалтынх нь дараа. Аюултай бацаан байна шүү" хэмээн бичжээ. Конороос сэтгүүлчид Хабибтай найзладаг уу хэмээн хэд хэдэн удаа асуусан байдаг. Тэр болгонд ирланд залуу "Найз гэж үү? Энэ бизнест найз гэж байдаггүй юм" хэмээн хариулдаг байсан аж. Маргааш болох тэдний тулаан жинхэнэ шоу байх болно. Конор энэ тулааныг хийснийхээ төлөө гурван сая, Хабиб хоёр сая долларыг өвөртлөхөөр болжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ