Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар хамтран "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  2. Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Өнөөдрийн Монгол” төслийн нээлт 09.00-10.00 цагт МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн төвд болно.
  3. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэний эрхийг зөрчсөн асуудлаар болон цагдаагийн албан хаагчийн ур чадвар, ёсзүйн талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийнэ.
  4. Хүүхэд хөгжил хамгааллын зардалтай холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 09.00 цагт өөрийн байрны 109 тоотод хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. 
  5. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэн аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна" сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
  6.  11.00 цагт Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос МҮЭХ-ны байранд хэвлэлийн хурал зарлаж байна.
  7. Миний дуунууд тоглолтын 20 жилийн ойн хэвлэлийн хурал, "Миний дуунууд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 15.00 цагт МУЭ-ийн Арт галерейн Best Art танхимд хамт зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ