Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 10 дугаар сарын 09-нээс 10 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Энэ сарын 10-наас ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 15-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 15-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна
Төвийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. 9-10-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнэээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. 9-10-нд шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна
Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 10-нд Дорноговийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 7-12м/с. 9-10-нд хүйтэрч шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 11-нээс дулаарч шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ