Су, Сумьяа хоёрын дээгүүр "ҮҮЛ" нүүж байна

       Сүхбаатар аймгийнхан хуучин засаг дарга Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсууриа сонгожээ. Эрх баригч намын нөхөд сонгогчдыг хайрцаглаж, багцлах гээд тусыг эс олов. Зарим бусад орон нутгийн чанартай сонгуульд бол МАН илт давуу ялсан бололтой юм. Сүхбаатар аймагтаа засаг дарга асан Ж.Батсуурь нэр хүндтэй бол Улаанбаатар хотод тэр тусмаа гэр хороололд Э.Бат-Үүл илүү нэр хүндтэй. Тэгвэл Н.Энхбаяр их өрийг тэглэсэн гэж одоо ч яридаг шиг, хотын мэр Су. Батболд бас их хотыг өргүй болгосноос эхлээд ярих хэлэх зүйл олонтой болсон нь саяхан болж өнгөрсөн Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийн үеэр анзаарагдсан. Гэхдээ эрх баригч МАН  хотын намын хороогоороо улс төржиж талцаж хуваагдах юм бол 2020 онд тэд хотын гудамж талбайг амьдаараа хэмжиж ,метрлэж, алхаж, нийслэл хотоо газаргүй болсоныг нэг мөр ойлгох болно. Гэр хорооллоос нь эхлээд хурайлаад, хуйлруулаад явчихаж мэдэх Үүл дарга үнэндээ одооноос нүүгээд эхэлчихсэн байгаа. Өөрөөр хэлвэл Су, Сумьяа хоёрын дээр Үүл хурж байна л гэсэн үг. МАН улстөржихгүй урдах ажлаа хийх хэрэгтэй л дээ. Ядаж Су, Сумьяа хоёроо эвтэй байлгахгүй энд тэндээс нь хатгаад,  хор найруулаад  гүйгээд байгаа албан тушаалын хэнээтэй нөхдөө бол аятайхан л байранд нь байлгах хэрэгтэй шүү дээ.  Аль эсвэл Батсуурь шиг Бат-Үүлээр алгадуулах гээд байгаа юмуу ?


Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ