Өнөөдөр болох үйл явдал

9:00 цагт

  • УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
  • АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжих "Гол мөрний ай сав газрын түвшинд усны засаглалыг бэхжүүлэх" техникийн туслалцааны төслийн нээлт Корперейт Конвеншн зочид буудалд болно.

10:30 цагт

  • БСШУСЯаманд боловсролын салбарын мэдээллийн системийг танилцуулна.

11:00 цагт

  • УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдана.

11:30 цагт

  • Цагдаагийн Ерөнхий газрын Автобааз өнөөгийн цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгсэл, тусгай ажиллагаанд тоноглогдсон автомашин, техникүүдийг танилцуулах үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна.
  • MN-Мэдээллийн төвд Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй шударга бус үйлдлүүд болон гэмт хэрэг байж болзошгүй үйлдлүүдийг баримтын хамт дэлгэж мэдээлэл хийнэ.

14:00 цагт

  • Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ