Ам.долларын ханш шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн гэв

Шатахууны үнийн өсөлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийлээ.  Тэд хэвлэлийн хурлынхаа эхэнд " Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь Манай Монгол Улс дах бензин шатахууны үнэд нөлөөлж, ханшийн зөрүү нилээн их гарч байгаа. Газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн учир, Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн" гэсэн юм. 

Мөн "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь болон ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна" гэдгийг онцлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ