Гадаадын иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж, гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй М нарын дөрвөн этгээд нь төрсөн ах дүү нар болон хамаатан садны холбоотой бөгөөд өмнө нь халаасны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгэгдэж байсан аж. Уг хэрэгт ченж А гэгчийг холбогдуулан шалгаж байгааг ч албаны эх сурвалж мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ