Хүний амь хөнөөсөн байж болзошгүй этгээдийг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 2016 оны 5 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02.00-04.00 цагийн орчимд тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүний амины хэрэг гарчээ. Маргааны улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдол бүхий сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн захирамжид заасны дагуу сэжигтэй этгээдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Холбоотой мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102 утсанд, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн 8822-0066 дугаарын утсанд хандахыг хүсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ