Ирэх сарын нэгнээс ачаалал ихтэй 4 уулзварт “Yellow box” тэмдэглэгээ хийнэ

Хотын түгжрэлийг бууруулах үүднээс ирэх 11-р сарын нэгнээс томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгдэх гэж байна.

Эхний ээлжинд нийслэл хотын хамгийн их ачаалалтай хэсэг болох “Цэцэг” төв, Төв музей, УБИС, Цаг уурын газрын гэсэн 4 уулзварт гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглээг хийх юм. Ингэснээр хотын төвийн түгжрэл 70 хувиар буурах тооцоо гарчээ. Энэ ажилд зарцуулах 200 сая төгрөгийн санхүүжилтийг хотын төсвөөс шийдэж арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхээр болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ