Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг томиллоо

ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулахаар болсон юм. Уг зөвлөлийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Энэхүү зөвлөл нь УИХ-аар төсөв хэлэлцэх үед зөвлөж ажиллах юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тотвортой байдлын зөвлөлийн даргыг томиллоо. Есөн хүний бүрэлдэхүүнтэй уг зөвлөлийг Д.Даваасамбуу удирдахаар болов.
- Д.Даваасамбуу нь 1952 онд Завхан аймгийн Сантмаргац суманд төрсөн.
- 1969-1972 онд Санхүү, эдийн засгийн техниккум, 1974-1979 оны ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 972-1990 онд Сангийн яаманд зааварлагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга
- 1990-1995 онд Сангийн яамны орлогч сайд, сайд,
- 1995-1999 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 1999-2001 онд Гадаад харилцааны яаманд зөвлөх
- 2001 -2008 онд Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
- 2009-2012 онд УИХ-ын даргын зөвлөх
- 2012 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуульд ахлах багш
- 2017 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ