Төвийн бүсийнхэн өрсөлдөх чадвараа хэлэлцэнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018- Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” арга хэмжээ энэ сарын сарын 26-нд Дархан-Уул аймгийн Дархан хотод болно.
Тус чуулга уулзалтад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр аймгийнхан оролцож, өөрсдийн аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар хэлэлцэх юм. Чуулганд УИХ, яамд, аймгуудын ИТХ, олон улсын байгуулагууд, мэргэжлийн холбоо, төрийн бус болон бизнесийн байгуулагуудын төлөөлөл оролцох аж.
Дашрамд онцлоход, тус төв нь 2012 оноос эхлэн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргаж, тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр бүсчилсэн чуулганыг зохион байгуулж байгаа юм. “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны анхдугаар чуулган” Улаанбаатар хотод 2014, “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган” Баруун-Уртад 2015, “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган” Мандалговьд 2016 онд, “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган” Мөрөнд 2017 онд тус тус болсон байна.
Хурлын талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу хуралд оролцох бүртгэлээ 976-11-321927 болон info@ecrc.mn хаягаар мэдээлэл авч болох аж. Аймгуудын өрсөлдөх чадварын талаар www.aimagindex.mn цахим хуудаснаас авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ