Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Монголбанкны Төлбөр Тооцооны Газраас зохион байгуулж, хэрэгжүүлэх “Цахим эринд-цахим төлбөр тооцоо”сэдэвт 2 сарын аяны нээлт 15.00 цагт Монголбанкны “А” байрны зааланд болно.
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл мэлмий” ТББ, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгээс “Хараагаа хамгаалъя” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос хүүхэд харах үйлчилгээний төсвийг хассантай холбогдуулж мэдээлэл хийнэ.
  4. 09.30 цагаас эхлэх ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ.
  5. Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД “ олон улсын эрдэм Шинжилгээний хурал 09.00 цагт болно.
  6. 11.30 цагаас Шатахуун, төсөв, татварын хуулийн асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал /өөрийн байранд/ зарлаж байна. 
  7. 13.30 цагт Засгийн газрын 4-р байрны 412 тоот өрөөнд 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлтийн үйл ажиллагаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ