Шадар сайд Ө.Энхтүвшин АНУ-ын төрийн департаментын туслах төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфиг хүлээн авч уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, үр дүнтэй олон чухал үйл явдал болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлэв.
Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр талууд харилцаагаа нэг шат ахиулан Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсний зэрэгцээ Мянганы сорилтын корпорацийн хоёрдахь Компакт гэрээг баталгаажуулсныг тэмдэглэв.
Монгол Улс нь АНУ-ыг чухал гуравдагч хөрш, дотны анд гэж үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүний дотор Ерөнхий сайдын айлчлалын үеэр ярьж, тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ