Сурагчдын дүн, ирцийн мэдээллийг эцэг, эхэд нь цахимаар хүргэнэ

“Эцэг, эх, сургууль, цэцэрлэг, багшийн хамтын ажиллагааг дэмжих ESIS цахим системийг жил гаруйн өмнөөс хөгжүүлсэн, удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ” гэж БСШУСЯ-наас өчигдөр мэдээлэв. Уг системийг нэвтрүүлснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурлага, ирц, нийгмийн ажилд хэрхэн оролцсон зэрэг бүх мэдээллийг цаг тухайд нь цахимаар хүлээн авна.

Багш нар сурах бичиг, сургалтын материал, гэрийн даалгавраа ESIS-ээр дамжуулан түгээнэ. Сурагчдын ирцийн бүртгэл, сурлагын дүнг үүнд бүртгэдэг болсноор цаасан журналыг халах гэнэ. Сургууль бүрийн мэдээлэл цахим системд ийн төвлөрснөөр боловсролын салбарын нэгдсэн тоо баримт маргаангүй болох давуу талтай. Тэдгээрт тулгуурлан төрийн бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах боломж бүрдэхийг тус яамныхан онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ