П.Цагаан:Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд ул суурьтай, алсыг харсан бодлого хэрэгтэй байна
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан зохион байгуулж байгаа "Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2018" Дархан-Уул аймагт үргэлжилж байна.
Яг одоо чуулганд оролцогчид "Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл, хөтөлбөрүүд" сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна.
Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан "Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг зургаа дахь жилдээ гаргаж байна. Монголын эдийн засгийн хөгжлийг хөдөө, орон нутгийн хөгжилгүйгээр төсөөлөшгүй. Монгол Улс тулгуур эдийн засагтай болох талаар олон жил ярьсан. Тэр олон тулгуурт эдийн засгийг бий болгох боломж бол 21 аймаг юм. Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд ул суурьтай, алсыг харсан бодлого хэрэгтэй байна" хэмээн онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ