Орон нутгийн нислэгийг шинэ нисэх буудал руу үе шаттайгаар шилжүүлнэ

Шадар сайд Ө.Энхтүвшин Хөшгийн хөндий дэх Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцож байгаа Японы консерциумын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа онгоцны буудлыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгджээ. Концессын гэрээ байгуулах, катеринг, шатахуун хангамжийн барилга, байгууламжийг барьж дуусгах зэрэг асуудаар санал солилцсон байна. Мөн нисэх буудалд ажиллах инженер, техникийн ажилтнууд, хүмүүсийг сургаж дадлагажуулах, гааль, цагдаа, хилийн цэрэг, хяналтын зэрэг холбогдох байгууллагыг шилжүүлэн байрлуулах талаар ярилцжээ. Түүнчдэн дотоодын нислэгийг шинэ нисэх буудал руу үе шаттай шилжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ