Цаг агаарын нөхцөл байдлаас болж зорчигч тээврийн автобус саатжээ

Урьд шөнө цаг агаарын нөхцөл байдлаас болж Сүхбаатар аймгийн Мөнххайрхан сумын ойролцоо хот хоорондын замд  зорчигч тээврийн автобус 2 цаг гаруй саатжээ. Зорчигчдыг салхи шуурга намжтал төв суурин газарт байлгаж, намжсаны дараа хөдөлгөөнийг үргэлжлүүлжээ.

Өнөө өглөөний байдлаар  орон нутгийн зам даваанд хальтиргаа гулгаа ихээр үүссэнээс хөдөлгөөн удаашралтай байгааг Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Сандуйжав мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ