Цамбагаравын ар талд байрлах балгасыг буулгаж байна

Нийслэлийн Газрын албанаас "Явган зам" аян өрнүүлж буй билээ. Энэхүү аяны хүрээнд явган зам хаасан барилга байгууламж, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлж эхэлсэн. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ар талд байрлах гурван давхар барилгын балгасыг буулгаж байна. Тус барилга нь явган хүний замыг хааснаас гадна олон жил хотын өнгө үзэмжийг дордуулжээ.
Өнгөрсөн хугацаанд зургаан дүүргийн хэмжээнд нийт 257 орц гарц, зам, талбайг чөлөөлөхөөр судалгаа хийснээс 187 байршлын газрыг чөлөөлсөн байна. Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороололд явган хүний гарц, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд зам, Үйлдвэр, урлалын коллеж, Хүүхдийн ордон зэрэг байршилд явган хүний зам чөлөөлөх ажлыг эхний ээлжинд хийхээр төлөвлөсөн байдаг. Эдгээр ажлыг хүйтний эрч чангарах хүртэл тасралтгүй хийхээ холбогдох албаныхан мэдээлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ