Хамгийн цэвэр агаартай орныг нэрлэв

“Америк дэлхийн хамгийн цэвэр агаартай орон” гэж ерөнхийлөгч Трамп дүгнэсэн нь алдаатай болсныг АНУ-ын хүрээлэн байгаа орчныг хамгаалах агентлаг мэдээлжээ. 

  


Шинэ  Зеланд. 


.

Дональд Трамп эндүүрч, юу гэвэл  агаар дахь хүнд металлын агууламжийн тухай мэдээг твиттертээ ашигласан бололтой  гэж тус агентлагийн төлөөлөгчид үзэж байна.  

Хэрвээ АНУ газрын зурагт цагаан өнгөөр тэмдэглэгдсэн бол, тус орон цэвэр агаартай байж таарахгүй гэж судлаачид  дурджээ.  Орос болон бусад орон дэлхийн газрын зурагт  мөн ийм өнгөтэй байгааг экологийн шинжээчид  тэмдэглэсэн  байна. 

Эрдэмтэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн асуултад хариулахдаа,  дэлхийн хамгийн цэвэр агаартай орон бол Шинэ Зеланд гэж мэдэгджээ.  Томхон үйлдвэрүүдийг хотын гадна гаргаж, экологийн хэм хэмжээг чанд  мөрддөг нь  экологи болон нутаг дэвсгэрийн цэвэр байдалтай холбоотой   зарим асуудлыг шийдвэрлэх боломжийг Шинэ Зеландын засгийн газарт олгосон байна. 

Ингэхдээ  экологийн хувьд хамгийн цэвэр, хүн аж төрөхөд т аатай томхон хотуудтай орныг Швед улс тэргүүлж байгаа бөгөөд  эрдэмтдийн үзэж байгаагаар,  ер нь Скандинавын хойгийн орнууд    хог ашиглах, бохир усыг цэвэрлэх зэрэг олон асуудлын талаар бусад орноос хавьгүй хол тасарчээ. 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ