Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:



MN мэдээллийн төвд 11.00 цагаас Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

MN мэдээллийн төвд БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. 

MN мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудаас Оюутолгойн 51 хувийг ард түмэн эзэмших асуудлаар УИХ-ын гишүүн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

MN мэдээллийн төвд 12.30 цагаас “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

"Зууны мэдээ" мэдээллийн төвд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 11.30 цагаас "Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар болон ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн тухай" хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Сайхан бүсгүй" фэйсбүүк группын хандиваар баригдсан СХД-ийн 31 хороонд байрлах 176-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийг хийж хүлээлгэн өгнө.

Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас мэдэгдэл хийнэ.

09.00-16.30 цагт ЭМЯ-ны хурлын “Б” танхимд "Бэтэг галзуу өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах" ажлын уулзалт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр бэтэг галзуу өвчнүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхий дахинд хэрэгжүүлж буй ажлуудын арга, туршлагыг манай орны нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ