Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

10.00-12.00 цагийн хооронд Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс "ТАВАН ТОЛГОЙН ОРДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ ба ХҮНИЙ ЭРХ" хэлэлцүүлэг зохион байгуулна.
Төрийн ордонд 10.00 цагт "Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулах Томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт 09.00-17.00 цагт ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид болно.
Монгол орны бэлчээрийн үндэсний хоёрдугаар форум Туушин зочид буудалд зохион байгуулагдана.
БСШУСЯ-ны 401 тоотод 10.30 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Японы Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн Тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.
Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2019 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулж буй бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүдийн дунд санал солилцох зорилго бүхий “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг 10.00 цагаас Блю Скай зочид буудлын Топаз хурлын танхимд болно.
“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын III шат МУИС-н номын санд зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ