ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

“ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд энэ сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгахад БНХАУ-ын нэг иргэний гар тээшийг  гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзжээ. Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг онгойлгон биет үзлэг хийхэд их хэмжээний валют болох 248.900 ам.доллар, 200.000 юань авч явсан нь илэрсэн байна.

Зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ