Улаанбаатарт 12 хэмийн дулаан байна

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ