Дүүдээ хөнөөлгөсөн талийгаач дансандаа 30 сая төгрөгтэй байжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард төрсөн эгчийгээ санаатайгаар амийг нь хөнөөж, цогцосыг нь гэрт нь шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд гал гарлаа гэсэн дуудлага онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүй Малайз улсад гурван жил ажиллаж их хэмжээний мөнгө хураажээ. Тодруулбал, амиа алдахаас өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байсан бөгөөд түүний дүү Б нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс маргааш буюу /2018.11.01/-ны өдрийн 10.30 цагт Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлоод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ