Сансарт жирэмслэж, хүүхэд төрүүлэхэд бэлэн сайн дурынхныг эрдэмтэд хайж байна

     2024 он  гэхэд сансарт хүүхэд төрүүлж болох юм гэдэгт Нидерландын «SpaceLife Origin» компанийнхан итгэлтэй байна. Энэ нь бусад гарагийг эзэмших эхний алхам гэж компанийн удирдлага үзэж байгаа ажээ. 

Компанийн захирал 2020 оноос 2024 онд гүйцэтгэхээр төлөвлөсөн гурван ажлын тухай Калифорнийн инновацын дээд хэмжээний уулзалт дээр зарлажээ. 

Энэ бүх үе шат нь  ирээдүйд Сар болон Ангараг гарагийг эзэмших үндэс суурь болох гэнэ.

Эхний шат – Хадгалалт

Энэ ажлыг 2020 онд хийх төлөвтэй байна. Уг ажлын мөн чанар энгийн бөгөөд  сансарт хүний “амьдралын үрийг”  хадгалахыг оролдох явдал гэнэ. Дээжийг зөвшөөрөлтэй компаниудын тусламжтайгаар дэлхий даяар цуглуулах ажээ.

Өндгөн эс болон эр үрийн шингэнийг хольж, цацраг  идэвхит бодисоос хамгаалсан саванд хийж, сансарт явуулна.

Нэг гуурсын үнэ нь 30-аас 120 мянга хүртэл ам. долларын хооронд байх гэнэ. Ингэснээр чинээлэг хүмүүс өөрийн үр удмыг бусад гараг руу илгээж болно хэмээн тооцоолж байна.

Хөлгийн бүхээгт суурилуулсан камеруудын ачаар, эцэг,  эх болох хүмүүс өөрсдийн үр удмыг ажиглаж болох гэнэ.

Хоёр дахь шат - Лотус

2021 онд тойрог замд эхлээд мэдээж хиймлээр  үр тогтоох анхны оролдлого хийхээр   төлөвлөж  байна. Үр хөврөлд зориулсан анхны  сансрын инкубаторыг  дээрх компани хэдийнэ боловсруулж байгаа ажээ. 

Төлөвлөгөө ёсоор, эр үрийн шингэн болон өндгөн эс бүхий энэ инкубаторыг сансарт илгээж, тэнд  хөврөл  гаргаж авахын тулд эр үр болон өндгөн эсийг нийлүүлэх ажил хийгдэх гэнэ. Хөврөлийн эрүүл эсэхийг  шалгахын тулд  “үр тогтсоноос” хойш дөрвөн өдрийн дараа инкубаторыг дэлхийд буцааж авчирах ажээ. 

Жингүйдэлд үр тогтоосноос болоод хөврөлийг муудах боломж олгохгүй байх таталцалцлыг зохицуулах хэрэгслийг инкубаторт байрлуулахаар төлөвлөжээ. 

Энэ хөврөлийг эмэгтэй хүнд хиймлээр “суулгаж”, тэрээр  хүүхдээ  дэлхийд тээж, төрүүлнэ. 

Гурав дахь шат – Өлгий

“Энэ нь хүүхдийн хувьд багахан алхам, гэхдээ нийт хүн төрөлхтөний хувьд асар том алхам юм”. Сансарт хүүхэд төрүүлэх гурав дахь шатны ажлын зорилгыг компанийнхан чухамхүү ингэж тайлбарлаж байна. 

Хүүхдийг дэлхийгээс 400 километрийн өндөрт төрүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Жирэмсэн эмэгтэйчүүдийг тийш нь хэрхэн аваачих нь харин одоогоор тодорхойгүй байна.

Төрөх үед хэрэглэх технологийн чанар баараггүй гэж мэргэжилтнүүд нотлож байна. Энэ технологи нь тайван, эрүүл  төрөх боломж олгох ажээ. 

Компани сайн дурын хүмүүсийг хайж байна.  Ингэхдээ хоёр эрүүл  хүүхэд төрүүлсэн байх нь гол шаардлага гэнэ. 

Сонголт 2020 онд эхлэх  ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ