Унтаж байхдаа турахад ямар бүтээгдэхүүн тусладаг вэ?

Унтахын өмнө аарц (творог) идэх нь биеийн жинг нэмэгдүүлдэггүй төдийгүй, бас бие дэх өөхийг багасгахад тусладаг байна. “British Journal of Nutrition” сэтгүүлд нийтлэгдсэн материал үүнийг гэрчилж байна гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
Флорида муж улсын их сургуулийн эрдэмтэд туршилт хийж, энэ үеэр 20-иос дээш насны оролцогчид унтахаасаа 30-60 минутын өмнө нэг порц аарц идэж байсан байна.
Энэ бүтээгдэхүүн нь булчингийн чанарт эерэгээр нөлөөлж, бодисын солилцоог хурдасгаж, биеийн ерөнхий байдлыг сайжируулдаг нь тодорхой болжээ.
Эрдэмтдийн дурдсанаар, бие махбодид зугуухан шингэж, амин хүчлийг тогтвортой ялгаруулахад тусладаг казеин гэдэг бодисын хүчинд ингэдэг байна.
Аарц нь хүнсний дулааны ялгаралтыг бас нэмэгдүүлдэг бөгөөд бие махбодь хоол боловсруулах үйл явцад ахиу энерги зарцуулдаг нь унтаж байхад ч илчлэгийг шатаахад тусалдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ