Өнөөдөр жолооны эрх сэргээх шалгалт авч, гээгдүүлсэн үнэмлэхийн материал хүлээн авна

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр 10.00-15.00 цагийн хооронд өөрийн байранд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна.


Өдөрлөгөөр


Шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрмийн мэдээ, мэдээлэл,

Зөрчлийн тухай хууль, бэлэн бус торгуулийн талаар мэдээлэл,

ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох  эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхийн материал хүлээн авах,  түр үнэмлэх гаргах,  лавлагаа олгох,

Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн үзлэг, бүртгэлийн талаар мэдээ, мэдээлэл хүргэх,

Албан журмын даатгагчдын холбооноос тээврийн хэрэгслийн даатгал, даатгалын байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл хүргэх,

Албанд хэрэглэдэг автомашин, мотоцикл, технех хэрэгсэл, хувцас, тусгай хэрэгслийн үзэсгэлэн тус тус болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ