Багш нарын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно

Боловсролын салбарынхны цалин, хөлсийг 2018-2019 онд нэмэгдүүлэхээр болсон.
Тэгвэл, цалингийн нэмэгдлийг энэ сараас олгохоор Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж байгаа талаар БСШУСЯ-наас мэдэгджээ. Шаардлагатай эх үүсвэрийг салбарын батлагдсан төсвийн урсгал зардалд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх талаарх саналаа Сангийн яаманд хүргүүлээд байгаа юм. Энэ дагуу 10, 11-дүгээр сард орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилт хийгдэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ