Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид төсөв танасныг эсэргүүцэв

Xүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос 2019 оны төсөвт хүүхэд харах үйлчилгээний төсвийг танаж оруулсан явдлыг эсэргүүцэн Төрийн ордны гадна тайван жагсаал хийж байна.

Улсын хэмжээнд 6800 хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ”-гээр сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг бөгөөд үүнд улсаас 5.8 тэрбум төгрөг төсөвлөдөг байжээ. Харин 2019 оны төсвийн төсөлд хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.6 тэрбум төгрөг тусгасан явдал нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай нийт хүүхдийн дөнгөж 3000 хүүхдэд хүрэлцэх хөрөнгө болохыг тус холбооноос хэлж байлаа.

Иймд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос “Хүүхдээс мөнгө харамлахгүй байх”-ыг сануулж, хүүхэд харах үйлчилгээний төсвийг танахгүй байхыг шаардан жагсаал хийж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ