Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой боллоо

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг бид зарласаар байна. Бид УИХ, Засгийн газрын гишүүдийн мэдээллээс гадна Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, Ерөнхий прокурорын орлогч, Монголбанкны Ерөнхийлөгч зэрэг хүний мэдээлэл рүү ороод буй.
Тэгвэл энэ удаад Үндэсний аудитын газрын (ҮАГ) дарга ЖДҮХС-гаас мөн л зээл авсан баримтыг дэлгэж байна.
ҮАГ нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргадаг байгууллага болох тухай холбогдох хуульд бичжээ.
Гэтэл хяналт шалгалт хийж байх ёстой энэ байгууллагын удирдлага буюу Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хамгийн сүүлд бичсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн 100 хувь эзэмшдэг "Цэн стайл" компанидаа хөнгөлөлттэй зээл авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ