Ч.Сарангэрэл: 990 мянгын үнэтэй, алтны хольцтой марк ч бий

      “Манайд өчигдөр тог тасраад тэгээд ээж аавтайгаа ярьж үзлээ дажгүй л хүмүүс байдаг юм байна” гэх шог яриатай нийгэмд бид амьдарч байна.  Хүүхэд, томчуул гэлтгүй ном сонин уншиж, бие биетэйгээ захиагаар харьцаж ховор, сонин зүйлсийн цуглуулгыг бүтээж цагийг баяр хөөртэй өнгөрүүлдэг байсан тухай ахмадууд маань ярьдаг. Харин одоо хаа сайгүй утас ширтэж, газар шагайсан хүмүүс. Тэгвэл аливаад чин сэтгэлээсээ хандаж  түүнийг хобби болгох ямар ашиг тустай байдаг мөн  хүнд ямар эерэг бодол өгч болох талаар онцолж байна.

       Анх маркийг ил захидлын төлбөрийн зориулалтаар “Их Британи” улсад ашиглаж эхэлсэн. Харин Монголд 1924 онд “Элдэв Очир” нэртэй марк хэвлэгдэн гарч байсан. Тэр цагаас хойш одоог хүртэл 1000 гаруй төрлийн 5000 орчим сэдэвтэй марк бүтээгдээд байна. Марк болгон түүх өгүүлдэг ажээ. Маркны хэрэглээг олон түмэнд түгээж, энэ төрлийн хоббигоор дамжуулан түүх соёлоо мэдэж болно. Мөн хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх ч талтай юм.  Маркны хэрэглээ одоо үед ямар болсон, ямар зорилгоор хэрэглэгдэж байгаа талаар мэдэхээр хамгийн түрүүнд төв шуудан орлоо.

Ч.Сарангэрэл Монгол Шуудан ХК-ийн “марк, үнэт цаасны ажилтан”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ