Цахим хуудсаар танилцсан охидын биеийг үнэлүүлдэг байсан бүлэг этгээдүүдийг саатууллаа

Насанд хүрээгүй гурван охиныг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдүүдийг Эрүүгийн Цагдаагийн Газрын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийн алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Гэмт этгээдүүд насанд хүрээгүй буюу 16-17 насны гурван охиныг дарамтлан хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бөгөөд охидтой цахим хуудсаар дамжуулан танилцаж дотно харилцаа үүсгэж улмаар эрхшээлдээ оруулан тус гэмт хэргийг үйлддэг байсан гэх бөгөөд охидын зураг бичлэг зэргийг олон нийтийн цахим хэрэгслээр цацна хэмээн сүрдүүлдэг байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд дунд өмнө нь ял шийтгүүлж өршөөлийн хуулиар суллагдсан этгээдүүд байсан бөгөөд энэ оны гуравдугаар сараас эхлэн тус гэмт хэргийг үйлдэж эхэлжээ. Охидыг хамгаалах байранд аваачин сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ