128 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компаниудтай УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авчээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэр тодорсоор... 

Энэ удаад бид УИХ-д 2016 онд сонгогдсон, МАН-ын гишүүн Б.Ундармаагийн баримтыг дэлгэж байна. 

Б.Ундармаа нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийг зээлжээ. 

Ингэхдээ тэрбээр Авлигатай Тэмцэх Газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж дурдсан "Доктор МЭИК" ХХК-даа зээл авсан байх юм. 

Б.Ундармаагийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн нийт эзэмшдэг компанийн үнэ цэнэ 128 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ