ЖДҮ-ийн зээлтэй холбогдуулан ХХААХҮЯ-ны ажилтнуудыг баривчилжээ

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд болон сайд нарыг зээлээ эргэн төлөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгдсэн билээ. Энэ зээлтэй холбоотой асуудалд олон хүн хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө АТГ-аас ээлжит баривчилгаагаа хийжээ. Тодруулбал, ЖДҮ-ийн зээл хариуцдаг ХХААХҮЯ-ны дөрвөн алба хаагчийг баривчилж цагдан хорьжээ.

Зээлийг эргэн төлүүлэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил ийнхүү явагдаж эхлэв.

Энэ талаар АТГ-аас тодруулахад баривчилсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ