“Цагаан уул” яруу найргийн наадам болж байна

“Цагаан уул” яруу найргийн наадам өнөөдөр Орос, Монголын найрамдлын ордонд болж байна. Уг наадам нь залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой. Түүнээс гадна монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулахыг зорьдог билээ. Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийг магтан дуулагч тус наадамд нийслэл болон орон нутгийн 100 гаруй уран бүтээлч шүлгээ ирүүлснээс шилдэг 60 гаруй найрагчийг шалгаруулж шүлгийг уншуулан өрсөлдүүлж байгаа юм. Наадам уламжлал ёсоор дөрвөн үе шаттай бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдаж байна. Уг наадмыг 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа Монголын залуучуудын холбоо, Зохиолчдын эвлэл тэргүүтээй байгууллагууд хамтран зохион байгуулдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ