Тайванийн тагнуулд Монголын хоёр албан тушаалтан мэдээлэл дамжуулдаг байсан нь тогтоогджээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрынхан сарын өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дахь Голомт хотхоны С байранд тусгай ажиллагаа явуулж, гадаадын иргэнийг баривчилсан байдаг.
Нийслэлийн Прокурорын газраас М, А, В нарыг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж, улмаар шүүх тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Эх сурвалжаас авсан мэдээллэээр уг хэрэгт холбогдсон манай улсын хоёр иргэн нь төрийн албан тушаалтан байсан аж. Тэд хоёр жил орчим гадаадын иргэнд мэдээлэл дамжуулж байсан нь тодорхой болсон гэнэ. Харин тэдний мэдээллийг хүлээн авч цааш нь дамжуулдаг байсан Вон овогт нь Тайванийн тусгай албанаас суурьшсан хүн гэдэг нь батлагдаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ