Улаанбаатарт 2 хэмийн хүйтэн байна

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ