Сурагчдын хичээл маргааш эхэлнэ

Улсын хэмжээнд төрийн өмчит ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 27-нд эхэлсэн.  Энэ улиралд нэг долоо хоног амрах хуваарьтай. Тиймээс сурагчдын  хичээл арваннэгдүгээр сарын 5 -нд буюу маргааш орно.


Энэ жил идэр есийн хүйтний үед сурагчдыг амраах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан 2018-2019 оны хичээлийн жилийн амрах хуваарь уян хатан байх онцлогтой аж.


2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АМРАЛТЫН ХУВААРЬ

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД


1 дүгээр улирлын амралт:


Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног


2 дугаар улирлын амралт


I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног


3 дугаар улирлын амралт


Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног


Зуны амралт


I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.


АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД


1 дүгээр улирлын амралт


Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног


2 дугаар улирлын амралт


I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног


3 дугаар улирлын дундуур


Цагаан сарын амралт 1 долоо хоног


3 дугаар улирлын амралт


Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно.


Зуны амралт 


I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ