Шинээр ЖДҮХС-тай холбоотой хоёр хүнийг саатууллаа

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олон нийтэд ил болсон. Уг асуудалтай холбоотойгоор АТГ-аас дахин баривчлах ажиллагаа явуулжээ. 
 
Тодруулбал, тус  сангийн орлогч дарга Б болон холбогдох албан тушаалтан Н нарыг өнөө өглөө Чингис хаан нисэх онгоцны буудал дээрээс саатуулжээ.  Тэд Турк улсад албан ажилтай явсан бөгөөд эх орондоо газардаад байхад нь ийнхүү баривчилсан байна.
 
АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат баривчлан шалгаж буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ