Сайд асан П.Сэргэлэнг АТГ-т шалгуулахаар өгчээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-аас авсан зээлтэй холбогдуулан өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тус холбоо сайд асан П.Сэргэлэнг АТГ-т шалгуулахаар хандсан байна. Мөн Ерөнхий сайдад гурван шаардплага хүргүүлжээ.

Энэ талаар тус холбооны гүйцэтгэх захирал Х.Батдэлгэр хэлэхдээ “Өчигдөр манай холбооноос АТГ-т хандаж гомдол гаргасан. Мөн бид Ерөнхий сайдад гурван шаардлага хүргүүлсэн. Эхнээсээ хэрэгжээд явж байгаа харагдана. Хамгийн гол нь 2017 оны зургадугаар сард ХХААХҮ-ийн сайдын А76 тушаалаар батлагдсан ЖДҮХС-аас Төсөл сонгон шалгаруулах журам гэж байгаа. Энэ журманд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 2016 онд түр журам гаргаж, ямар тогтоолоор ямар хүүтэй зээл олгох вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор тодорхой заасан байсан.

Гэтэл энэ тогтоолыг сайд асан П.Сэргэлэн журмыг өөрчилж баталсан. Үүнээс болж өнөөдрийн энэ маргаан асуудлын эхлэл тавигдсан. Тиймээс түүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Яагаад гэвэл өөртөө болон бусдад давуу байдал олгохоор журам хийсэн үү гэдгийг шалгуулна. Мөн Төсөл сонгон шалгаруулах хорооны долоон гишүүнийг ч шалгуулахаар гомдол гаргасан байгаа. Яагаад гэвэл албан тушаалаа урвуулан ашигласан байж магадгүй гэсэн үндэслэлээр шалгуулна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ