Шуудан, илгээлтийн үйлчилгээ эрхлэгчдийг шалгаж байна
Санхүүгийн зохицуулах хороо нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улс хоорондын шуудан, илтгээлтийн үйлчилгээ эрхлэгчид буюу карго үйлчилгээний компаниуд Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ.
Энэ удаагийн шалгалтад нийтдээ 45 компани хамруулан шалгасан байна. Цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг тогтмол тогтмолжуулах талаар Хороод харицлан санал солилцож байгаа аж. Засгийн газрын 2017 оны 327 дугаар тогтоолоор баталсан Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтэй тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон санхүүгийн зохицуулах хорооны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан.
Үүний дагуу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны салбарт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд газар дээрх хяналт шалгалт хийгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ