Эрээнд нас барсан монгол иргэний үхэлд гадны нөлөө байхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал, Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр П.Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олж мэдээлсэн байна.
Нас барсан иргэний цогцсыг Эрээн дэх Консулын газар Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ