Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- РЦНК(ДСНК)-дээр 16.00 цагаас Монгол Улсад «Оросын сэргэн мандалт» оросын уран сайхан, баримтат киноны VII наадам зохион явагдана.
- Төрийн ордонд Монголын хамгийн өндөр шагналын сантай "Эврика-2018" ЭШИХ-н шилдэг 9 илтгэл хэлэлцэнэ.
- 09.30-12.00 цагт Дэлхийн Банк, Швецарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатны нээлтийг УБ зочид буудлын Хөх асар танхимд хийнэ.
- 12.00 цагаас Монгол Ньюс Мэдээллийн Төв дээр Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- 09.00 цагаас Улаанбаатар чуулгын байран дээр "Өсвөрийн сэргийлэгч-schoool police" эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ДЭВЖЭЭ 2018" тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болно.
- Сити Их Сургуулийн брэнд үйл ажиллагааны нэг болох "ЗАГВАРЫН ШОУ" 17.00 цагт болно.
- 10.00-12.30 цагийн хооронд Туушин зочид буудал, Сүлд танхимд “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум”-ын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ҮАБЗ-ийн Ажлын алба, МХЕГ, НҮБ-ын ХХААБ, Монгол ногоо төсөл хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийгдэнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас "Эрдэнэс тавантолгойн бүлэг ордоос асар их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан" талаар Улсаа аврах хөдөлгөөнөөс мэдээлэл өгнө.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Увс аймагт үүссэн нөхцөл байдлын талаар болон "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглааны талаар аймгийн ИХ-ын төлөөлөгч Ц.Батболд мэдээлэл хийнэ.
- НЗДТГ-ын А зааланд 11.00 цагаас 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ