"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй"

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус дүрмийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан заалтууд олон нийтийн талархалыг хүлээсэн ОНЦЛОХ заалтуудын нэг болоод байгаа юм байна. Яг ямар ямар заалт орж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар давуу талыг бий болгож байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад"Шинэ дүрмэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй заалт их орсон байгаа.

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо түр буюу удаан зогсохыг хориглосон газар зогсох, тээврийн хэрэгсэл орохыг хориглосон газар руу орох,  зорчих хэсгийн баруун захын эгнээгээр буюу нийтийн тээврийн эгнээгээр зорчих боломжтой болж, дугаарын хязгаарлалт  ч үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Мөн шинэ дүрмэнд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд цагаан өнгийн таяг хэрэглэвэл зохино гэж заасан. Тэр таяг нь гэрэл ойлгуулдаг, шөнийн цагт поспортдог байхаар зохицуулагдсан. Бас замын хөдөлгөөнд оролцохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдоос тусламж авах эрхтэй болсон" гэв.

Дашрамд, Автомашин жолоодож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү зөвшөөрлийг авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлээд 15000 төгрөгтэй "Цаг үргэлж" жолооны курсын оффис дээр очиж цахим бүртгэлд бүртгүүлэх юм байна. 

1. Иргэний үнэмлэх

2. Жолооны үнэмлэх

3. Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон комиссын шийдвэр бичиг

Ингэснээр тухайн иргэн машинтайгаа нэгдүгээр эгнээгээр явах боломжтой болох бөгөөд камераар шүүж тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний машин мөн эсэхийг шүүж байх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ